Өмнөговь аймагт 25.8 c
    Утас: 88125868, 89178889
  • 2024-03-29

Ш.Энхтуул: Мега төслийн үр шимээр Өмнөговийн эдийн засаг хамгийн өндөр өсөж, төрөлжиж байна


Ш.Энхтуул: Мега төслийн үр шимээр Өмнөговийн эдийн засаг хамгийн өндөр өсөж, төрөлжиж байна

Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийн Эдийн Засгийн Хүрээлэнгээс Оюу толгойн Монгол Улсын макро болон микро эдийн засагт үзүүлэх нөлөөллийн судалгааг хийж, саяхан олон нийтэд танилцуулсан. Тэр дунд Оюу толгой Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг тусгайлан судалжээ. Энэ судалгааны үр дүнгийн талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Ш.Энхтуултай ярилцлаа.

- Мега төслүүд эдийн засгийн засагт чухал нөлөөтэй гэж ярихыг олон удаа сонсож байсан ч манай улсад энэ талаарх бодит тооцоо судалгаа ховорхон байдаг. МУИС-ийн багш нар том төслүүдийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг судалсан байна. Энэ судалгааны онцлогоос яриагаа эхэлье?

- Энэхүү судалгаагаар Ковид-19 цар тахлын үед Оюу Толгой /ОТ/ манай улсын эдийн засагт үзүүлсэн нөлөөллийг судалсан юм. Макро эдийн засгийн хувьд ОТ-оос төлж буй татвар, төлбөр хураамжийн хэмжээ Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогод нөлөөлөх нөлөөллийг тодорхойлсон. Мөн ОТ-д ажиллагсдын болон ханган нийлүүлэгч компаниудаас судалгаа авч, төслийн шууд болон шууд бус нөлөөллийн тооцооллыг хийсэн. Миний хувьд микро эдийн засаг талаасаа, Өмнөговь аймгийн эдийн салбаруудын өсөлт ба төрөлжилт, ажил эрхлэлтэнд гарсан өөрчлөлт болон орон нутгийн кластерын хөгжлийн түвшинг судалсан юм. Судалгааны тайлан МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн хуудаснаа цахим хэлбэрээр байгаа тул дэлгэрэнгүй танилцах боломжтой байгаа.

- Монголчуудын дунд Оюу толгойн үр өгөөж нь энгийн иргэн бидэнд мэдрэгдэхгүй байна, энэ төслөөс хэн ашиг хүртэж байна вэ гэж их ярьдаг л даа. Тэгвэл бүс нутаг нь хэрэгжиж байгаа Өмнөговь аймгийн иргэд, ААН-үүдэд хэрхэн нөлөөлж байгааг нарийвчлан судалсан болов уу?

- Олон улсын туршлагаас харахад, томоохон уул уурхайн төслийг хэрэгжүүлснээр тухайн улс орон дараах зургаан байдлаар ашиг шим хүртдэг. Үүнд, төсвийн орлого, Засгийн газрын эзэмших хувь, орон нутгийн худалдан авалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, ажил эрхлэлт болон орон нутгийн оролцоогоор дамжуулан үр ашиг хүртдэг байна. ОТ компани нь 2012-2020 оны хооронд улсын төсөвт 8.5 их наяд төгрөгийн татвар төлж, жил бүрийн төсвийн татварын орлогын 7.25-13.51 хувийг бүрдүүлж байна. 2020 онд ОТ компани улсын төсвийн орлогын 9,7 хувийг бүрдүүлснээрээ цар тахлын үед манай улсын эдийн засагт тогтворжуулагч үүргээ гүйцэтгэжээ гэж үзэж байна. Мөн ОТ компани нь 12364 хүнийг ажлын байраар, 770 ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж байгаагаараа эдийн засагт багагүй хувь нэмрийг оруулж байдаг. Тиймээс бид шууд болон шууд бусаар энэхүү төслөөс ашиг хүртэж байдаг юм.

- Та судалгаагаараа ямар дүгнэлтүүдийг гаргаж, танилцуулсан бэ?

-Өмнөговь аймгийн эдийн засгийн салбаруудын үйлдвэрлэлийн хэмжээ, ажиллагсдын тооны өөрчлөлтөд суурилан дараах дүгнэлтийг хийлээ. Нэгдүгээрт, Өмнөговь аймгийн ДНБ-ийн томоохон хэсгийг уул уурхайгаас гадна, МАА болон бөөний болон жижиглэнгийн худалдааны салбар бүрдүүлж байгаа хэвээр байгаа боловч эдгээр салбарт ажиллагсдын тоо багасаж, уул уурхайн салбарыг дагасан шинэ салбар болох барилга, тээвэр ба агуулах, зочид буудал, банк санхүү ба даатгал, боловсруулах үйлдвэрлэлийн салбар руу шилжиж байна. Энэ нь орон нутагт хөгжлийн шинэ загвар бий болж, уул уурхайн төслүүд процессыг түргэсгэх боломжийг бүрдүүлж байна гэж дүгнэж болно.

Хоёрт, манай улсын 21 аймгийн хэмжээнд эдийн засгийн төрөлжилтийн судалгаанаас харахад  мега төслүүд хэрэгжиж байгаа Орхон аймагт эдийн засгийн төрөлжилт 7-9 салбарт явагдаж байна. Өөрөөр хэлбэл,  7-9 салбараар дамжиж тухайн аймагт үйлдвэрлэсэн бараа үйлчилгээ өөр аймаг руу, нийслэл рүү эсвэл экспортод гарах чадвартай байна гэж ойлгож болно. Эдийн засгийн төрөлжилт багасах тусам тухайн аймаг, тухайн газар зүйн байршил дээр үйлдвэрлэгдсэн зүйл нь тэр байршлынхаа ч хэрэгцээг хангаж чадахгүй. Монголын 21 аймгийн хувьд ХАА-н эдийн засгийн нийтлэг төрөлжилттэй гардаг. Бусад баялаг бүтээдэг салбарууд, нэн ялангуяа боловсруулах үйлдвэр, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл зөвхөн уул уурхайтай аймгууддаа л хадгалагдаж байна. Энэ судалгааг хийхдээ 2009 оны байдлаар  аймгуудад эдийн засгийн төрөлжилт ямар байсан, 2019 оны байдлаар ямар болсон юм бэ гэдгийг 10 жилийн давтамжтайгаар авч үзсэн. Бид Дархан-Уул аймгийг манай улсын аж үйлдвэрийн томоохон төв гэж ойлгодог. Тэгвэл 2009 онд Дархан-Уул аймаг нийт 9 салбараар эдийн засгийн төрөлжилт үүсгэж чаддаг байжээ. Харин 2019 оны байдлаар эдийн засгийн төрөлжилт огцом буурч, тэг болсон. Дархан-Уул аймгийн ХАА-н гарц нэмэгдсэн ч боловсруулах үйлдвэр бусад салбараараа эдийн засгийн төрөлжилт үүсгэж чадахгүй байдалтай байна. Зөвхөн уул уурхайтай аймгуудад эдийн засгийн төрөлжилт хадгалагдаж, мөн өссөн байна.

Нөгөөтэйгүүр, орон нутагт үйлдвэрлэл явуулъя гэхэд ажиллах хүчин дутагдалтай. Мөн нийлүүлэлтийн сүлжээний бүх орцоо Улаанбаатараас татаж авахаар зарим газарт тээврийн зардал хэтэрхий өндөр болдог. Иймээс газар зүйн байршил дээрээ явуулж байгаа уул уурхайтай газар үйлдвэрлэл үйлчилгээ хэвээр хадгалагдаж байна гэсэн дүгнэлт гарсан.

Уул уурхайн салбар бол манай эдийн засгийн хамгийн том тулгуур багана. Уул уурхайн бүтээгдэхүүнээ хэр боловсруулж, нэмүү өртөг үүсгээд гадаад зах зээлд гаргаж чадаж байгаа эсэх нь хамгийн чухал асуудал. Хөдөө орон нутгуудад эдийн засгийн ямар салбаруудыг хөгжүүлж болох вэ гэдгийг олон жил ярьж байна. ХАА-н салбар гэхэд малаас гарч байгаа ашиг шимийг боловсруулах үйлдвэртэй хэрхэн холбох уу, хөдөө орон нутагт боловсруулах үйлдвэрийн нөөц нь байгаа боловч эдийн засаг талаасаа ажиллах хүч, ложистикийн зардал хэмнэгдэх нь чухал байна. Түүнчлэн дагалдах үйлдвэрүүд тухайн газар зүйн байршилд ойрхон байх хэрэгтэй.

-          Ярилцсанд баярлалаа

 

 

Admin

| 2021-07-08 12:25:56
  • lipitor 80mg drug <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 40mg pill</a> order atorvastatin generic

Сэтгэгдэл үлдээх