Өмнөговь аймагт 25.8 c
    Утас: 88125868, 89178889
  • 2024-05-03

Өмнөговь аймгийн Ханбогд суманд усны чуулган болно


"ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ" ХАНБОГДЫН УСНЫ ЧУУЛГАН БОЛНО

 

                  Эх дэлхийн өдрийг тохиолдуулан Монголын Гидрогеологи, геоэкологийн холбоо, Өмнөговь аймгийн ЗДТГ, Ханбогд сумын ЗДТГ, “Оюу толгой” ХХК  “ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ” усныг чуулганыг Гурван талт зөвлөлтэй хамтран Ханбогд сумын “Үлэмжийн чанар” соёлын төвд 2024 оны 4-р сарын 23-ны өдөр зохион байгуулж байна.

 

      Тус чуулганы зорилго нь Монгол Улсын газрын доорх усны нөөцийг хамгаалах, судлах, арвилан хэмнэх, нөөцийн чанарын судалгаа, хяналт шинжилгээ, бүс нутгийн усны

экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүд,

судалгааны тайлан мэдээллийг орон нутгийн иргэдэд танилцуулж, нээлттэй хэлэлцэхэд оршино. Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын Гидрогеологи, геоэкологийн холбоо, Газарзүй, геоэкологийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллага болон усны салбарын мэргэжилтнүүд илтгэл тавин оролцох юм.

 “Гүнээсээ хайрлая Ханбогдын усны чуулган”-д тавигдах илтгэлүүдээс:

· “Монгол орны газрын доорх усны нөөц болон говийн бүсийн газрын доорх усны ордууд Б.Жавхлан /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Усны нөөцийн хэлтсийн усны тоо бүртгэл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн/

· “Говийн бүсэд газрын доорх усны нөөцийг арвижуулах боломж” Д.Энхбаяр /ШУТИС, Геологи, гидрогеологийн салбарын эрхлэгч доктор/

· “Газрын доорх усыг зориудаар арвижуулах төсөл” Ц.Алтангэрэл /Монголын Гидрогеологи, геоэкологийн холбооны УЗГ, МУ-ын зөвлөх инженер, гидрогеологич/

 

Мөн тус чуулганы үеэр “Оюу толгой” ХХК усны чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулахаас гадна Гурван талт зөвлөл бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлаа тайлагнах юм.

                                        Монголын Гидрогеологи, геоэкологийн холбоо             

                                                        Харилцах утас: 91916445

 

Admin

| 2024-04-22 17:06:56

Сэтгэгдэл үлдээх