Өмнөговь аймагт 25.8 c
    Утас: 88125868, 89178889
  • 2026-02-23

ДАЛАНЗАДГАД СУМ ИРГЭДИЙН ӨГСӨН ҮНЭЛГЭЭГЭЭР ТЭРГҮҮН ДЭД БАЙРАНД ШАЛГАРЛАА


Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 онд сумдын дарга нартай байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг дүгнэн шилдгүүдийг тодруулжээ.  Тухайн оны хөрөнгө оруулалт, хийж хэрэгжүүлсэн ажил, ард иргэдээс өгсөн үнэлгээ гэсэн үндсэн 3 үзүүлэлтээр тэргүүний сумдыг тодруулдаг уламжлалтай. Тэгвэл Өмнөговийн нийт хүн амын дийлэнх нь төвлөрдөг Даланзадгад сумын хувьд 2021 оны ажлын үр дүнгээр 15 сумаас шалгарч, иргэдийн үнэлгээгээр тэргүүн  - дэд байранд шалгарчээДаланзадгад сум нь Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны Дэвшилтэт Даланзадгад хөтөлбөрийн 2021 оны төлөвлөгөөг 93.7 хувь, Хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөөг 93.5 хувь, аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулсан гэрээг 97.3 хувийн биелэлттэй хэрэгжүүлж, 2021 онд санаачлан хийж хэрэгжүүлсэн ажил үйлсээрээ тэргүүлж, сумын бодлого, үйл ажиллагааг иргэдээс үнэлсэн Хэрэглэгчийн үнэлгээ өссөн зэрэг нь аймгийн Дэд Тэргүүний сум-аар шалгарах гол үзүүлэлт болсон байна.
Хамтран ажилладаг төрийн болон харьяа төсөвт байгууллагынхаа хамт олонд, сумын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг баялаг бүтээгч аж ахуйн нэгж, иргэддээ, бидний ажлыг дэмжин урамшуулж, чиглүүлэн зөвлөдөг Даланзадгадчууд та бүхэндээ талархал илэрхийлье. ДЭВШИЛТЭТ ДАЛАНЗАДГАД ХОТЫН ТӨЛӨӨ ХӨГЖЛИЙГ ХАМТДАА ТҮҮЧЭЭЛЦГЭЭЕхэмээн аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Хорлоогийн Батболд энэ үеэр сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Хотын захирагчийн хувьд цэл залуу 23 настайгаасаа эхлэн сум орон нутгийн удирдлагаар ажилласан туршлагатай, сумын хөгжлийг удаа дараа жишиг болгон хөгжүүлж чаддаг туршлагатай билээ. Улмаар ард иргэдийн удаа дараагийн итгэл хүлээлтээр аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа чадварлагч улс төрч юм

 

Admin

| 2022-02-15 18:33:33

Сэтгэгдэл үлдээх